top of page
Musician
Оюуны өмчийн зуучлал ба итгэмжлэгдсэн төлөөлөгч

YOUR MUSIC
YOUR RIGHTS
OUR MISSION

01

Бидний алсын хараа

Бид дуу хөгжмийн салбарын тархи зүрх болсон бүтээгч хүмүүсийн төлөө ажиллах болно. Манай эрхэм зорилго нь уламжлалт хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэхээс гадна төлөөлж буй үйлчлүүлэгч бүрийн өвөрмөц хэрэгцээ, хүсэл эрмэлзэл, хувь хүнд тохирсон ​​элит үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Бид таны стратегийн түншүүд бөгөөд таны амжилтад хөрөнгө оруулалт хийж, хөгжмийн бүтээл тань үе үеийн хүмүүст урам зориг өгч, мөнхөд эгшиглэж байхын төлөө тууштай ажиллах болно.

02

Бидний эрхэм зорилго

Бид хууль эрх зүйн болон зөвлөх үйлчилгээний цогц үйлчилгээгээрээ дамжуулан зохиогч бүтээгч таны хамгийн сайн хийдэг зүйл болох дуу хөгжмөө бүтээхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгохыг зорьдог.

03

Бидний үнэт зүйлс, баримтлах зарчим

Зохиогч бүтээгчдийн хууль ёсны төлбөр: Бид зохиогчийн эрх эзэмшигчдэд цаг тухайд нь шударгаар роялти хөлс олгохыг эрмэлзэж ажиллах болно.

Ил тод байдал ба хариуцлага: Тодорхой, үнэн зөв тайлагнал нь оюуны бүтээлийн эзэмшигчдийн итгэлийг нэмэгдүүлдэг. Ил тод байдал нь уран бүтээлчдэд роялти хэрхэн тооцогдож байгааг ойлгох боломж олгож, тэдэнд зөв шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг.

Дэлхий даяарх хүртээмжтэй түгээлт:  Олон улсын хамтын удирдлагын байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар роялти цуглуулах ажиллагаа ба зохиогчийн эрхийн менежментийг олон улсын түвшинд хэрэгжүүлж, зохиогч бүтээгчдэд орлогоо нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлнэ.

Инноваци ба технологийн интеграцчилал: Роялти хяналт, оюуны бүтээлийн түгээлтийг сайжруулах олон улсын шилдэг практик шинэ технологийг нэвтрүүлэх нь захиргааны зардлыг бууруулах, борлуулалтын үнэн зөв байдлыг нэмэгдүүлэх, төлбөр хүлээн авах процессыг хурдасгаж, компани болон манай үйлчлүүлэгчдэд аль алинд нь ашигтай.

Үйл ажиллагаа

Art Exchange Hub бол оюунлаг бүтээгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох гүүр юм.

Бид арилжааны хэлэлцээрт зориулж уран бүтээлүүдийн каталог санал болгох, зохиогчийн роялти төлбөрийг зуучлан төлөөлөх чиглэлээр мэргэшсэн. Бид таны уран бүтээлийн арилжаатай холбоотой бүх гэрээний хэрэгцээг ханган ажилладаг – үүнд хэвлэн нийтлэл, дуу бичлэг, зохиогчийн эрх зэрэг орно.
 

Оюуны өмчийн зуучлалын үйлчилгээ

  • Зохиогчийн зохиосон, бүтээсэн урлаг уран сайхны бүтээлүүдийг зах зээлийн эргэлтэнд оруулж үр шим, орлоготой байлгах, үнэ цэнийг өсгөх менежментийг хэрэгжүүлэх

  • Бүтээл ашиглах онцгой эрхийг худалдан авах, худалдах, зуучлах 

  • Зохиогч болон уран бүтээлчдийн хууль ёсны хамтын ажиллагааны менежмент хэрэгжүүлэх

Describe one of your services

Оюуны өмч бүтээгчдэд зориулсан мэргэшсэн хууль зүйн үйлчилгээ

Avenir Light is a clean and stylish font favored by designers. It's easy on the eyes and a great go-to font for titles, paragraphs & more.

  • Хуулийн зөвлөгөө өгөх

  • Итгэмжлэлээр бүрэн төлөөлсөн үйлчилгээ үзүүлэх,

  • Зохиогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалахаар шүүхийн ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөх

  • Маргасан, үл ойлголцсон талуудыг эвлэрүүлэх

Describe one of your services

Холбоо барих

Олимпын гудамж 4 Сүхбаатар дүүрэг 1-р хороо Zipcode- 14210 Улаанбаатар

Утас 7250-5544, 7250-0450

  • Facebook
  • Whatsapp
  • Soundcloud
  • Apple Music
  • LinkedIn

Баярлалаа

bottom of page