ART EXCHANGE HUB

Урлагийн үнэ цэнийг эдийн засгийн үнэт актив болгох шинэ үеийн экосистем

Art Exchange Hub нь урлагийн бүтээлийг зөвхөн гоо зүй, уран сайхны илэрхийлэл бус эдийн засгийн хэмжигдэхүйц үнэ цэн бүхий актив болгон хөгжүүлэх зорилготой Монголын анхны мэргэшсэн байгууллага юм.

Бид хөгжмийн зохиолч, уран бүтээлч, бизнесийн байгууллага, брэнд, хууль эрх зүйн орчин, технологийн дэвшлийг нэг цэгт уялдуулсан урлагийн шинэ үеийн экосистемийг удирдан ажиллаж байна.

Өнөөдөр монголын урлагийн салбар нь:
Бүтээлийн нэгдсэн мэдээллийн сан байхгүй, лицензийн тогтолцоо сул, эрхийн зөрчлийн нотолгоо бүрдүүлэх боломж хомс, олон улсын стандартад нийцсэн IP менежмент байхгүй зэрэг олон сорилттой тулгарч байна.

Эрхэм зорилго
Оюуны өмчид суурилсан ил тод, зохион байгуулалттай, хариуцлагатай эдийн засгийн орчныг Монголд төлөвшүүлж, бүтээлч салбарын үнэ цэнийг бодитоор хэмжиж, нийгэмд эерэг нөлөө бүхий эко системийг бий болгоно.
Бид дараах дөрвөн тулгуур үйл ажиллагааны хүрээнд үйлчилгээ үзүүлдэг
Бүтээгч - Бизнесийн ба эрх зүйн дэмжлэг
Бизнесийн салбар - Стратеги, зах зээлийн шийдэл, санхүүжилт
Хууль, эрх зүй - Оюуны өмчийн хамгаалалт ба мониторинг
Технологи - Лицензийн систем, Marketplace

ТАНД ХҮРГЭХ ҮНЭ ЦЭН

Art Exchange Hub нь оюуны өмчийн эдийн засгийг системтэйгээр хөгжүүлэх зорилгоор дараах дөрвөн тулгуурт  үйл ажиллагаа хэрэгжүүлдэг:
Бүтээгч (Creators) - Бизнесийн ба эрх зүйн дэмжлэг
Уран бүтээлч, хөгжмийн зохиолчдод зориулсан:
  • IP менежмент
  • Ашиглалтын гэрээ (licensing, sync, publishing)
  • Оюуны өмчийн баталгаажуулалт
  • Бүтээлийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх стратеги
  • Орлогын урсгалын оновчлол (royalties, streaming, merchandising)
Бидний зорилго бол уран бүтээлчийг бүтээлийн ажлаас нь салгаж, эрх зүйн, бизнесийн болон зах зээлийн ажлыг мэргэжлийн төв түвшинд хариуцах явдал юм.
Бизнес (Industry & Corporate) - Стратеги, зах зээлийн шийдэл, санхүүжилт
Бизнесүүд, продакшн, медиа байгууллагуудад:
  • IP-ээр дамжуулсан хөрөнгө оруулалтын боломж
  • Бренд x уран бүтээлч хамтын ажиллагааны шийдэл
  • Хөгжмийн менежмент ба контент стратеги
  • Зах зээлийн сегментаци, өрсөлдөх чадварын судалгаа
  • Экспортын чиглэлийн хөгжлийн стратеги
Art Exchange Hub нь урлагийн бүтээлүүдийг шинэ бизнесийн актив болгон хувиргахад чиглэсэн цогц системтэй ажилладаг.
Хууль, эрх зүй (Legal) - Оюуны өмчийн хамгаалалт ба мониторинг
Монголын хөгжим, контентын салбарт:
  • Оюуны өмчийн удирдлагын системтэй үйлчилгээ
  • Лиценз, франчайз, мерчандайзингийн гэрээ боловсруулалт
  • Эрхийн зөрчлийн мониторинг, баримтжуулалт
  • Эрхийн хамгаалалтын процесс, нотолгооны систем
  • Хуулийн эрсдэлийн үнэлгээ
Бид олон улсын IP менежментийн жишгээр ажиллаж, зохиогчийн эрхийг бодит эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлдэг.
Технологи (Tech) - Лицензийн систем, Marketplace
Бид технологийн шийдлээр дамжуулан Монголын хөгжмийн салбарын бүтэц, урсгалыг шинэчилнэ. Үүнд:
  • Лицензийн дижитал систем
  • Marketplace — хөгжмийн бүтээлийн арилжааны нэгдсэн платформ
  • Контент илрүүлэлтийн технологи
  • Royalty tracking систем
  • Big Data маркетинг ба хэрэглээний судалгаа
Эдгээр технологи нь IP-г бодит эдийн засгийн эргэлтэд шинжлэх ухаанч, хэмжигдэхүйц байдлаар оруулах үндэс болдог.
Манай баг
Шагдарсүрэнгийн Норжинбат
Үүсгэн байгуулагч, CEO

Шагдарсүрэнгийн Норжинбат нь аудит, нягтлан бодох бүртгэл, бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд Онч & Компанийн удирдах зөвлөлийн гишүүн юм.

Тэрээр Монголын томоохон групп компаниудад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажиллахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийн олон төрлийн зөвлөлүүдэд гишүүнээр ажиллан өөрийн хувь нэмэр, мэдлэг туршлагаа хуваалцсаар ирсэн. Тэрээр 2015 оноос эхлэн "Монголын Урлагийн Зөвлөл" төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллан соёл урлагийг үйл ажиллагааг дэмжих үйл хэрэгт манлайлан оролцож ирсэн.

Түүний дэмжиж хэрэгжүүлсэн зарим төслүүдээс:

·      2015 он - 56 дахь удаагийн "Венецийн биенналь"-д Монгол улсын гаргасан анхны орчин үеийн урлагийн үзэсгэлэнг дэмжиж ажилласан.

·      2017 он - Дэлхийн яруу найрагчдын 37-р их хурлыг Монгол улсад амжилттай зохион байгуулж ажилласан.

·      2018 он - Үндэсний Номын Сангийн "Хосгүй үнэт ховор бүтээл"-ийн каталогийг ивээн тэтгэж оролцсон.

·      2019 он - АНУ-ын Бостон балетын тоглолтыг Улаанбаатар хотод тоглоход нь дэмжиж ажилласан.

·      2019 он - Монгол улсын анхны “Ганц цагаан шувуу” моно дуурийг дэмжиж ажилласан.

Зөвхөн урлагийн төслүүдийг дэмжиж ажиллахаас гадна 2006-2020 оны хооронд ЕБС-ийн сурагчдын дунд явагддаг хүүхдийн хөлбөмбөгийн "Дуулиан-2020" тэмцээнд нэр бүхий сургуулиудыг ивээн тэтгэж оролцуулж ирсэн.

Тэрээр “Art Exchange Hub”-ийг үүсгэн байгуулсан нь аливаа оюуны бүтээл болон түүний зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг нийтэд хүртээмжтэй болгох тэрхүү эко системийг бий болгох зорилготой бөгөөд үүгээрээ дамжуулан олон нийтэд эерэг нөлөөллийг түгээх, соён гэгээрүүлэх, улмаар хамтран ажиллах шинэ шатны боломжийг бий болгохоор зорин ажиллаж байна. Бүтээлийн үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэхэд оролцож байгаа бүхий л талуудад зориулсан манай вэбсайтад тавтай морилж, саатан ажаамуй.

Шагдарсүрэнгийн Норжинбат
Үүсгэн байгуулагч, CEO
Энхболдын Болорчулуун
Хамтран үүсгэн байгуулагч, хуульч

Энхболдын Болорчулуун нь 1996 оноос хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд өмгөөллийн “Сувд Партнерс” фирмийг 1999 онд байгуулан өмгөөлөгчдийн хамтран ажиллах хэлбэр, хамтын ажиллагааны нөхцөл, маркетингийг шинэлэг санаагаар хөгжүүлэхээр ажилласны хамт хуульчдын мэргэжлийн ёс зүй болон мэтгэлцэх ур чадварын давтан сургалтын сургагчаар ажилласан туршлагатай.

Энэ хугацаанд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр 4 удаа сонгогдон ажилласанаас гадна 2007-2009 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Үндэсний Арбитрын арбитрчаар ажилласан. Түүнчлэн Авлигын эсрэг тухай хуульд заасан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл”-ийн анхны дарга, Олон улсын JCI Монгол байгууллагын 2010 оны Үндэсний Ерөнхийлөгчөөр ажилласан.

Өнөөдрийг хүртэл буюу 30 жилийн хугацаанд оюуны бүтээлч хөдөлмөр эрхэлдэг зохиогчдын эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшин ажиллахдаа зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, учруулсан хохирлыг гаргуулах шаардлагыг хангуулахаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллаж байснаас гадна тэднийг эрхээ мэддэг байхад тусалж төсөл хэрэгжүүлж, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг.

Энхболдын Болорчулуун
Хамтран үүсгэн байгуулагч, хуульч
Ганбаатарын Өсөхсарнай
Бизнес хөгжлийн менежер, хуульч

Ганбаатарын Өсөхсарнай нь урлаг, соёлын бүтээлч салбарт оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээлийг хамгаалахаас гадна хөгжүүлж, зуучилж, зах зээлд тогтвортой нэвтрүүлэх чиглэлээр мэргэшин ажиллаж ирсэн хуульч, бизнес хөгжлийн менежер юм. Тэрээр уран бүтээл, соёлын төслийг нэг удаагийн хэрэглээ бус, урт хугацаанд үнэ цэн нь өсөх стратегийн актив болгон хөгжүүлэхэд төвлөрдөг.

Түүний мэргэжлийн үйл ажиллагаа нь оюуны өмчийн зуучлал, лиценз, ашиглалт, гэрээний цогц бүтэц боловсруулах, мөн бүтээлч төслүүдийн хөгжлийн паблишингийг бүх шатанд нь хэрэгжүүлэхэд чиглэж байна. Өсөхсарнай нь уран бүтээлчид, соёлын байгууллага, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хооронд итгэлцэлд суурилсан түншлэлийг бий болгож, бүтээлийг зах зээлийн бодит хэрэгцээ, институцийн тогтолцоотой уялдуулах замаар орлогын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлж ирсэн.

Тэрээр өмнөх туршлагадаа уран бүтээлийн ашиглалт, түгээлт, хамтын бүтээлийн эрх зүйн загвар боловсруулж, соёлын болон бүтээлч төслүүдийн арилжааны бүтэц, үнэлгээ, лицензийн нөхцөлийг тогтоон, оюуны өмчийг зах зээл, олон нийт, институцийн түвшинд эргэлтэд оруулах механизм бий болгох ажилд идэвхтэй оролцож ирсэн. Энэхүү туршлага нь соёлын үнэ цэнийг эдийн засгийн хэлээр ойлгож, бодлогын болон бизнесийн шийдэл болгон хөрвүүлэх чадвараар илэрхийлэгддэг.

Ганбаатарын Өсөхсарнай
Бизнес хөгжлийн менежер, хуульч
Содномсамбуугийн Бямбажав
Технологийн шийдэл, хөгжүүлэлтийн менежер

Содномсамбуугийн Бямбажав нь Мэдээлэл технологийн салбарт GIS технологи, бизнес процессын загварчлал, системийн интеграцийн чиглэлээр мэргэшсэн технологийн мэргэжилтэн бөгөөд байгууллагуудын дижитал шилжилтийг бодит систем, платформын шийдлээр хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж ирсэн туршлагатай. Тэрээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан дижитал платформ, интеграцийн архитектур, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр 5+ жилийн туршлага хуримтлуулсан.

Тэрээр нэгдсэн интеграцийн платформ, үндэсний газрын зургийн систем зэрэг томоохон дижитал төслүүдийн бизнес хөгжүүлэлт, системийн шийдэл, төслийн менежмент дээр ажиллаж, Монгол Улсын дижитал шилжилтийн бодит хэрэгжилтэд хувь нэмэр оруулж ирсэн.

"Art Exchange Hub"-ийн хүрээнд бүтээлч салбар, технологи, өгөгдөл болон хамтын ажиллагааг нэгтгэсэн нээлттэй экосистемийг хөгжүүлэхээр ажиллаж, оюуны бүтээлийг илүү хүртээмжтэй болгох, зохиогчийн эрхийг технологийн шийдлээр хамгаалах, улмаар бүтээлч эдийн засаг, технологи, өгөгдлийн огтлолцолд орших шинэ экосистемийг бий болгон оюуны өмчийг бүртгэх, хамгаалах, үнэ цэнд хүргэх дижитал шийдлүүдээр дамжуулан инноваци, хамтын ажиллагаанд суурилсан нийгэмд эерэг нөлөө бүхий шинэ боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.

Содномсамбуугийн Бямбажав
Технологийн шийдэл, хөгжүүлэлтийн менежер
МанаЙ БАГТ НЭГДЭЭРЭЙ
Оюуны өмчийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлж, бүтээлч соёлыг хөгжүүлэх үйлсэд бидэнтэй нэгдээрэй.
Нээлттэй ажлын байр
Бүтээлээ
бодит бизнес болго
Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж