Оюуны өмчид 
хөрөнгө оруулах нь

Оюуны өмчид хөрөнгө оруулалт хийх нь бүтээлч санаа, уран бүтээл болон инновацийг эдийн засгийн үнэ цэнтэй хөрөнгө болгон хөгжүүлэх чухал боломжийг бүрдүүлдэг. Зохиогчийн эрх, шинэ бүтээл болон бусад оюуны өмчийн объектууд нь зөв зохистой ашиглагдсан тохиолдолд тогтвортой орлого бий болгох, зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой. Иймд оюуны өмчид хөрөнгө оруулах нь бүтээлч салбарын хөгжил болон эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал хүчин зүйл болдог.

Урлагийн салбар
тоон үзүүлэлтээр

Глобал болон дотоод тоон мэдээ
Дэлхийн оюуны өмчийн зэх зээлийн хэмжээ
340B$
Эх сурвалж: DataHorizzon Research – Global Intellectual Property Licensing Market-2024 оны байдлаар
Дэлхийн оюуны өмчийн зэх зээлийн хэмжээ
2033 он
~580B $
Эх сурвалж: DataHorizzon Research – Global Intellectual Property Licensing Market-2024 оны байдлаар
Монголын концерт үзэгчдийн нийт тоо
1,382,439
Эх сурвалж: https://mocsty.gov.mn/news/statistic
монголын урлагийн байгууллагын үзэгчдийн нийт тоо
2,355,296
Эх сурвалж: https://mocsty.gov.mn/news/statistic
Хэн ямар
эрх эзэмшдэг вэ?
Бүтээл бүр тодорхой зохиогч болон эрх эзэмшигчтэй байдаг. Зарим бүтээлийг зохиогч өөрөө эзэмшдэг бол, зарим тохиолдолд эрх нь продюсер, байгууллага эсхүл гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжсэн байдаг. Иймээс тухайн бүтээлийг хэн эзэмшиж, ямар эрх эдэлж байгааг тодорхойлох нь оюуны өмчийг зөв ашиглах, хамгаалах үндэс болдог.

Яагаад оюуны өмчид
хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Бүгдийг үзэх

Танд зориулсан
үйлчилгээ

Холбогдох
Зохиогчийн эрхийн бүртгэл, хамгаалалт
Бүтээлийг албан ёсоор бүртгүүлэх, эрхийн эзэмшлийг тодорхой болгох, зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль зүйн үйл ажиллагаа. Энэ нь бүтээлийн цаашдын бүх ашиглалтын суурь болдог.
Лицензжүүлэлт (Licensing)
Бүтээлийг тодорхой нөхцөл, хүрээнд ашиглуулах зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгох үйл явц. Үүнд:
Тайз, тоглолтын ашиглалт
Кино, контент синхрон ашиглалт
Дижитал платформ, стриминг
Олон нийтэд толилуулах (public performance) зэрэг төрөл бүрийн лиценз багтана.
Роялтигийн тооцоо, цуглуулалт, хуваарилалт
Бүтээл ашигласнаас үүссэн орлогыг нарийвчлалтай бүртгэх, тооцоолох, холбогдох этгээдээс цуглуулах, зохиогч, эрх эзэмшигчдэд шударгаар хуваарилах санхүүгийн менежмент.
Бүтээлийн ашиглалтын менежмент
Бүтээлийг хаана, хэрхэн, ямар нөхцөлөөр ашиглаж байгааг хянах, зөвшөөрөлгүй ашиглалтыг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийх үйл ажиллагаа.
Каталог хөгжүүлэлт, удирдлага
Зохиогчийн бүтээлийн санг (catalog) бүрдүүлэх, стратегийн түвшинд удирдах, бүтээлийн үнэ цэнийг өсгөх зорилгоор шинэ зах зээл, хэрэглээнд нэвтрүүлэх.
Синк болон контентын хэлцэл (Sync & Content Deals)
Кино, зар сурталчилгаа, тоглоом, медиа контентод хөгжмийн бүтээлийг ашиглуулах гэрээ хэлцлийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах. Энэ нь өндөр үнэ цэн бүхий орлогын чухал эх үүсвэр болдог.
Олон улсын эрхийн менежмент
Гадаадын паблишингийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран бүтээлийг олон улсын зах зээлд ашиглуулах, хил дамнасан роялти цуглуулах, эрхийг хамгаалах.
Хууль зүйн зөвлөгөө, гэрээний үйлчилгээ
Зохиогчийн эрх, лиценз, хамтын бүтээл, эрх шилжүүлэх зэрэг гэрээ хэлцлийг боловсруулж, хэлэлцээр хийх, эрхийн эрсдэлийг бууруулах мэргэжлийн хууль зүйн дэмжлэг.
Бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах стратеги
Бүтээлийг зөвхөн хамгаалахаас гадна бизнесийн загварт холбож, зах зээлд оновчтой байршуулах, орлогын урсгалыг нэмэгдүүлэх стратеги боловсруулалт.
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН 
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Бидний хамтын ажиллагаа нь зохиогч, бүтээгчдийн эрхийг хамгаалж, тэднийг төлөөлөн бүтээлийг нь зах зээлд нэвтрүүлж, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгоход чиглэнэ. Зохиогчид бүтээлээ туурвина, харин бид тэднийг бүрэн төлөөлж ажиллана.
Гомбожавын Мэнд-Ооёо
Зохиолч, яруу найрагч
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
ГЭСЭРЖАВЫН Пүрэвдорж
Хөгжмийн зохиолч
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
Гомбосүрэнгийн Энхбаяр
Хөгжмийн зохиолч
Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн
Довчингийн Цэцэрлэг
Хөгжмийн зохиолч
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Морин хуур наадмын хошой шагналт
Баярмагнайн ДАШДОНДОГ
Хөгжмийн зохиолч, дуучин
Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “The HU” хамтлагийн продюсер.
Самандарийн Цогтбаяр
Шог зураач
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
ДАШИЙН Өлзий-орших
Хөгжмийн зохиолч
Гитарчин, продюсер
Нямхүүгийн Лхагвасүрэн /Жураан/
Зураач, уран барималч
Монгол Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, чөлөөт уран бүтээлч
Раднаабазарын Энхбазар
Хөгжмийн зохиолч, Судлаач
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /түүний бүтээлийн эрх эзэмшигчид/
Бүтээлээ
бодит бизнес болго
Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж