Бүтээгчдэд
Хамтрагчдад
Тухай
Мэдлэг
Мэдээ
Төслүүд
Бүтээлийн сан
Холбогдох
Паблишинг үйлчилгээ
Зохиогчийн эрхийн бүртгэл, хамгаалалт
Бүтээлийг албан ёсоор бүртгүүлэх, эрхийн эзэмшлийг тодорхой болгох, зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль зүйн үйл ажиллагаа. Энэ нь бүтээлийн цаашдын бүх ашиглалтын суурь болдог.
Лицензжүүлэлт (Licensing)
Бүтээлийг тодорхой нөхцөл, хүрээнд ашиглуулах зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгох үйл явц. Үүнд: Тайз, тоглолтын ашиглалт Кино, контент синхрон ашиглалт Дижитал платформ, стриминг Олон нийтэд толилуулах (public performance) зэрэг төрөл бүрийн лиценз багтана.
Роялтигийн тооцоо, цуглуулалт, хуваарилалт
Бүтээл ашигласнаас үүссэн орлогыг нарийвчлалтай бүртгэх, тооцоолох, холбогдох этгээдээс цуглуулах, зохиогч, эрх эзэмшигчдэд шударгаар хуваарилах санхүүгийн менежмент.
Бүтээлийн ашиглалтын менежмент
Бүтээлийг хаана, хэрхэн, ямар нөхцөлөөр ашиглаж байгааг хянах, зөвшөөрөлгүй ашиглалтыг илрүүлэх, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийх үйл ажиллагаа.
Каталог хөгжүүлэлт, удирдлага
Зохиогчийн бүтээлийн санг (catalog) бүрдүүлэх, стратегийн түвшинд удирдах, бүтээлийн үнэ цэнийг өсгөх зорилгоор шинэ зах зээл, хэрэглээнд нэвтрүүлэх.
Синк болон контентын хэлцэл (Sync & Content Deals)
Кино, зар сурталчилгаа, тоглоом, медиа контентод хөгжмийн бүтээлийг ашиглуулах гэрээ хэлцлийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах. Энэ нь өндөр үнэ цэн бүхий орлогын чухал эх үүсвэр болдог.
Олон улсын эрхийн менежмент
Гадаадын паблишингийн байгууллага, нийгэмлэгүүдтэй хамтран бүтээлийг олон улсын зах зээлд ашиглуулах, хил дамнасан роялти цуглуулах, эрхийг хамгаалах.
Хууль зүйн зөвлөгөө, гэрээний үйлчилгээ
Зохиогчийн эрх, лиценз, хамтын бүтээл, эрх шилжүүлэх зэрэг гэрээ хэлцлийг боловсруулж, хэлэлцээр хийх, эрхийн эрсдэлийг бууруулах мэргэжлийн хууль зүйн дэмжлэг.
Бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах стратеги
Бүтээлийг зөвхөн хамгаалахаас гадна бизнесийн загварт холбож, зах зээлд оновчтой байршуулах, орлогын урсгалыг нэмэгдүүлэх стратеги боловсруулалт.
Бүтээлээ
бодит бизнес болго
Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж
Холбоо барих
Аж үйлдвэрийн патент авмаар байна уу?
Бид анхдагч загвар, шинэ бүтээл гэх зэрэг бүх төрлийн патентийг авахад тань тусална.
Холбоо барих
Бүтээгчид
Хамтрагчид
Тухай
Мэдлэг
Мэдээ
Төслүүд
Нээлттэй ажлын байр
Гэрээний төрлүүд
Паблишинг үйлчилгээ
Хууль зүйн үйлчилгээ
Оюуны өмчийн бусад үйлчилгээ
© 2026 ART EXCHANGE HUB. All rights reserved.