
1985 онд Michael Jackson Beatles-ийн дууг“эзэмшсэн” нь юу гэсэн үг вэ?
1985 он. Поп хөгжмийн хаан Michael Jackson зөвхөн тайзан дээр биш, бизнесийн талбарт ч түүхэн алхам хийсэн жил. Тэрээр ATV Music Publishing компанийн хөгжмийн каталогийг худалдан авснаар хөгжмийн салбарын эрхийн ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм.
Энэхүү хэлцэл анх харахад энгийн хөрөнгө оруулалт мэт боловч үнэндээ хөгжмийн бүтээл гэдэг зүйлийг санхүүгийн хөрөнгө болгон харж эхэлсэн эргэлтийн цэг байлаа.
Beatles-ийндууг “эзэмшинэ” гэдэг нь юу вэ?
ATV каталог ньтухайн үед 4,000 гаруй дуунаас бүрдэж байсан бөгөөд үүнд The Beatles-ийн хамгийн үнэ цэнтэй бүтээлүүд багтаж байв. Эдгээр нь анх Northern Songs catalog-д харьяалагддаг байсан бөгөөд 1960-аад оноос хойш хэд хэдэн удаагийн худалдаа, шилжилтийн дүнд ATV-ийн мэдэлд очсон юм.
Michael Jackson энэхүү каталогиор дамжуулан Beatles-ийн дууны publishing буюу зохиолын эдийн засгийн эрхийг эзэмшсэн. Энэ нь олон нийтийн ойлгодог шиг “дууг өөрийн болгох” гэсэн үг биш.
Харин дараа хэрхүүдийг хянах боломжийг олгосон:
Өөрөөр хэлбэл, тэрээр Beatles-ийн дууг дуулж, бүтээсэнгүй. Гэвч тэдгээр бүтээлийн эдийн засгийн амьдралыг удирдах эрхийг гартаа авсан юм.
Уран бүтээлчээс хөрөнгө оруулагч руу
Энэ хэлцлийн хамгийн онцлог тал нь Michael Jackson өөрийгөө зөвхөн уран бүтээлч биш, эрхийн стратегич болгон хувиргасан явдал байв.
Тэр үед ихэнх уран бүтээлчид:
зэрэг уламжлалт замаар явж байсан бол Jackson “Бусдын бүтээлээс урт хугацаанд орлого олох боломж”-ийг олж харсан.
Ингэснээр хөгжмийн бүтээл соёлын бүтээгдэхүүнээс → тогтвортой орлогын эх үүсвэр бүхий хөрөнгө (asset) болон дахин тодорхойлогдсон юм.
Эрхийн жинхэнэ үнэ цэнэ:
Beatles-ийн дуубол зүгээр нэг хит бүтээл биш. Тэд
Иймээс publishing эрх нь:
-нэг удаагийн орлого биш,
-тасралтгүй урсах мөнгөн урсгал (recurring revenue) бий болгодог.
Энэ утгаараа Michael Jackson-ий худалдан авалт нь брэндийн үнэ цэнэ + хууль зүйн эрх +санхүүгийн стратеги гэсэн гурван хүчин зүйлийн огтлолцол байв.