
Зохиогч, хөгжмийн продюсер, эрх эзэмшигч танд хууль ёсоор ногддог эрхийн иж бүрэн жагсаалт Хөгжмийн бүтээл, дуу бичлэг, шүлэг, аялгуу, аранжлэл зэрэг таны оюуны бүтээл нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль, мөн Олон улсын Бернийн конвенц–оор хамгаалагддаг.
Энэ хамгаалалт нь таныг дараах эдийн засгийн болон ёс суртахууны эрхүүдийг хэрэгжүүлэх боломжтой болгодог.
Доорх эрхүүд нь уран бүтээлээ худалдах, лицензлэх, түгээх, хамгаалах, хяналт тавихад тань зайлшгүй шаардлагатай.
Зохиогч нь бүтээлийнхээ хувьд өөрийн нэрээр, зохиомол буюу нууц нэрээр эсхүл нэргүйгээр нийтлэх эрхтэй бөгөөд зохиомол, нууц нэрийг өөрийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох, бүтээлийг нийтийн хүртээл болгох болон ашиглах тохиолдол бүрд зохиогчийн нэрийг дурдуулах, мөн бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр эсхүл түүний нэр хүндэд хохирол учруулахуйц байдлаар аливаа хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох зэрэг амины эрхийг эдэлнэ.
Энэ бол таны хугацаагүйгээр эдлэх эрх юм.
Зохиогч нь өөрийн бүтээлийг аливаа арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрхийг эдлэх бөгөөд уг эрхэд бүтээлийг хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, мөн үүсмэл бүтээл болгон өөрчлөх зэрэг эрхүүд хамаарна; түүнчлэн эдгээр онцгой эрхийг зохиогч болон зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.
Энэ эрх нь зохиогч таны өөрийн оюуны бүтээлч хөдөлмөрөөр бий болгосон бүтээлээ бүхий л нөхцөлөөр ашиглаж, үр шимийг нь хүртэх, орлоготой байх боломжийг хэлнэ.